Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 05 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 5 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Зэлтэр, Хүдэр, Туул, голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 15 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 187.8 -249.4 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 05 сарын 20-нд авсан усны сорьцонд MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас Перманганатын исэлдэх чанар /Пич/-ын агууламж 13.6 мгO/л буюу ХА-аас 1.36 дахин давсан бөгөөд, Сэлэнгэ-Зүүнбүрэн зөрлөг цэгээс 05 сарын 04-нд авсан усны сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.027 мгN/л буюу ХА-аас 1.35 дахин давсан бөгөөд голын дагуу бага зэргийн бохирдол үүссэн байна.
Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 188.3-281.2 мг/л-т хэлбэлзэж, Орхон-Орхон хяналтын цэгээс авсан усны сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.052 мгN/л буюу ХА-аас 2.60 дахин, орхон-Сүхбаатар хяналтын цэгээс авсан усны сорьцонд Перманганатын исэлдэх чанар /Пич/-ын агууламж 10.4 мгN/л буюу ХА-аас 1.04 дахин давсан бөгөөд голын дагуу бага зэргийн бохирдол үүссэн байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 57.6-132.8 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 49.0 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 149.0 мг/л ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Хүдэр гол, Хүдэр голын Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 78.8 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 311.8 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Буурь гол Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 499.5 мг/л, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.7 мгО/л буюу ХА-аас 1.2 дахин давсан байна.
Хиагт гол Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 714.1 мг/л, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.373 мгN/л буюу ХА-аас 18.65 дахин, аммонийн азотын /NH3/-ын агууламж 7.04 мгN/л буюу ХА-аас 14.08 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 8.6 мгО/л буюу ХА-аас 2.8 дахин, эрдэс фосфорын агууламж 0.865 мг/л буюу ХА-аас 8.65 дахин давж бохирдолтой байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
1.9 |
0.03 |
0.027 |
0.003 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
11.36 |
2.7 |
2.2 |
0.21 |
0.009 |
0.002 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
10.56 |
2.2 |
13.6 |
0.22 |
0.014 |
0.012 |
4 |
Орхон-Орхон |
- |
- |
1.8 |
0.16 |
0.052 |
0.007 |
5 |
Орхон – Шаамар |
11.52 |
2.7 |
8.8 |
0.10 |
0.018 |
0.011 |
6 |
Орхон – Сүхбаатар |
11.20 |
2.6 |
10.4 |
0.12 |
0.009 |
0.014 |
7 |
Ерөө-Бугант |
- |
- |
5.6 |
0.48 |
0.002 |
0.006 |
8 |
Ерөө-Ерөө |
- |
- |
4.2 |
0.38 |
0.012 |
0.024 |
9 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
4.5 |
0.45 |
0.013 |
0.012 |
10 |
Бугант-Бугант |
- |
- |
4.5 |
0.22 |
0.002 |
0.023 |
11 |
Зэлтэр-Зэлтэр |
- |
- |
3.4 |
0.19 |
0.004 |
0.011 |
12 |
Хүдэр-Хүдэр |
- |
- |
3.2 |
0.39 |
0.006 |
0.022 |
13 |
Туул-Орхонтуул |
- |
- |
4.0 |
0.22 |
0.004 |
0.010 |
14 |
Буурь-Сүхбаатар |
11.36 |
3.7 |
5.1 |
0.29 |
0.010 |
0.004 |
15 |
Хиагт-Алтанбулаг |
12.16 |
8.6 |
6.4 |
7.04 |
0.373 |
0.865 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2023 оны 05 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 72.22 %-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2023 оны 05 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ХХХ |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
50 |
20 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ |
Орох |
7.93 |
143.0 |
76.85 |
144.0 |
468.0 |
33.6 |
6.265 |
19.09 |
3.101 |
5.07 |
72.22 |
Гарч |
7.20 |
18.8 |
34.67 |
40.0 |
65.52 |
8.0 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, эрдэс фосфор MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Сэлэнгэ мөрөн, Орхон гол цэвэр байлаа.
Үгийн товчлол: Ж/б-жинлэгдсэн бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ХХХ-химийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар
Энэ сард “Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ-ын цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг үзэхэд ЗДХ-нээс биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.0 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.31 дахин, эрдэс фосфор 4.18 дахин, нийт азот 1.82 дахин тус тус давсан байна.
Агаарын шинжилгээ: Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 5 дугаар сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их нь 0.006 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.014 мг/м3, хамгийн их нь 0.035 мг/м3. Агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 буюу том ширхэглэгт тоосонцор 2023 оны 5 дугаар сарын 19-ны өдөр 6.90 дахин давсан байна. PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор 2023 оны 5 дугаар сарын 19-ны өдөр 10.2 дахин давсан байна. Агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.026 мг/м3, хамгийн их агууламж 0.041 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.004 мг/м3, хамгийн их агууламж 0.009 мг/м3, PM10, PM2.5 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас даваагүй байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын агаар, ус хариуцсан инженер М.Өнөржаргал